+976 75003355
sales@procredit.mn


Munkhzul Sandui
CEO

Захирлын мэндчилгээ

“Про кредит ХХК” нь танд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрхэлж буй ажил үйлсэд тань амжилт хүсье.

2015 онд үзэл бодол, итгэл үнэмшлээр нийлсэн бизнесийн хамтрагч  нар урдаа өндөр зорилго, зорилт тавин өөрсдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр компаниа үүсгэн байгуулж, компани маань 2 ажилтантайгаар үйл ажиллагааныхаа анхны гарааг тавьж байв.

Харин өнөөдөр 40 гаруй ажилтан, 3 компани, олон олон бизнесийн түнш хамтрагч, үйлчлүүлэгчдийн хамтаар нийгэмд өөрийн эерэг нөлөө, хувь нэмрийг оруулахаар бид хичээнгүйлэн ажиллаж байна.

Аливаа байгууллагын хувьд 8 жил гэдэг маш бага хугацаа ч энэ хугацаанд бид сайн засаглалын зарчмуудыг байгууллагын соёл, үзэл баримтлалдаа шингээж, зөв хандлага, хүсэл эрмэлзэл, ур чадвар  дүүрэн хамт олныг бүрдүүлэхийг зориж, ирээдүйд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэгч, ард иргэдээ ажлын байраар хангасан, нийгмийн хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэгч, Монголынхоо хөгжил дэвшилд тэргүүний хөрөнгө оруулагч болох зорилготой байгаа билээ.

Бидний өнгөрүүлсэн цаг хугацаан дахь үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан ололт амжилт маань авъяас чадвар, оюун ухаанаар бүрдсэн ажилчид хамт олны маань нөр их хөдөлмөр зүтгэл юм.

         Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.