+976 75003355
sales@procredit.mn


Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх, суурь судалгаа хийх, татаж гаргах ажлын хэсгийн iv дүгээр хуралдаан боллоо

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх, суурь судалгаа хийх, татаж гаргах ажлын хэсгийн iv дүгээр хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

Үүнд:

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого-төлөвлөлтийн тухай;

Татан гаргах ажиллагааны инженерийн тооцооллын тухай;

Татан гаргах ажиллагааны технологийн шийдлийн тухай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.

Үүнд:

Татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах;

Татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаарлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны 1 дүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох;

Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг ажлыг хэсгийн дэд дарга, БХ-ын сайд Г.Сайханбаярт хариуцуулах;

Татан гаргах ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангуулж 2023 оны 6 сарын 10-наас өмнө ажлын хэсэгт танилцуулахыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд тус тус үүрэг болгов.

Мэдээ мэдээлэл

Санхүү, эдийн засаг, аялал жуулчлал
олон улс, гадаад худалдааны мэдээ мэдээлэл.
deneme bonusu veren sitelercasibom giriş1xbet girişdeneme bonusu veren sitelerladesbet1xbettipobet1xbet1xbet1xbet1xbet1xbet1xbetmarsbahisdeneme bonusu veren siteler1xBet1xBet1xbet güncel giriş1xbet mobil giriş1xbet girişdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren siteler