Хамгийн их жуулчид хүлээн авдаг улс орнууд
Монгол Улс 2022 оны эхний 9 сард 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум, импорт 6.4 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (31.2 хувь) тэрбум, экспорт 2.4 (36.9 хувь) тэрбум, импорт 1.2 (24 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Харин энэ оны 9 дүгээр сард экспорт өмнөх сарынхаас 285.9 (22.1 хувь) сая, импорт 80.4 (9.6 хувь) сая ам.доллароор багассан байна.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 9 сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (88.9 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны 9 дүгээр сард 248.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 205.5 (45.2 хувь) сая ам.доллароор багаслаа. БНХАУ-тай энэ оны эхний 9 сард 9.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 64.7 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 54.2 хувийг чулуун нүүрс, 28.8 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Харин Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлсэн байна.
Экспорт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.4 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 3 тэрбум, алтны экспорт 131.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас багасав. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 57, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 85 ам.доллароор багассан аж.
Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 9 дүгээр сард 4.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 358.7 мянган тонноор нэмэгдсэн бол үнийн дүн 623.3 сая ам.доллар болж, 164.0 сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Импортын хувьд энэ оны эхний 9 сарын байдлаар БНХАУ 35.1, ОХУ 29.9, Япон 8.3, БНСУ 5.1, АНУ 3.1, ХБНГУ 2.1 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.6 хувийг бүрдүүллээ. ОХУ-аас импортолсон барааны 60 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.6 хувийг цахилгаан эрчим хүч, 9.5 хувийг ачааны автомашин эзлэв.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлшний импорт 265.1 сая, автобензиний импорт 178.8 сая, суудлын автомашины импорт 160.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.2 хувийг эзэлж байгаа бол импортын 74.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн аж.
Хамгийн их жуулчид хүлээн авдаг улс орнууд
Ану-ын хөдөө аж ахуйн яамны ойн албаны олон улсын хөтөлбөртэй зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх, суурь судалгаа хийх, татаж гаргах ажлын хэсгийн iv дүгээр хуралдаан боллоо
Мэндчилгээ