+976 75003355
sales@procredit.mn


Мэндчилгээ

Мэндчилгээ

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хөрөнгө оруулагчид, зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд, нийт ажиллагсад Та бүхэндээ Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 32 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний сацуу банкны салбарын реформтой холбоотойгоор санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах арга хэмжээг авсны үр дүнд хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон ахиц дэвшлүүд гарсныг онцлох нь зүйтэй болов уу.

Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс дэлхийн топ өсөлттэй хөрөнгийн зах зээлээр тодорсон түүхэн үйл явдал болсны зэрэгцээ FTSE Russell групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор оруулсан.

Мэдээ мэдээлэл

Санхүү, эдийн засаг, аялал жуулчлал
олон улс, гадаад худалдааны мэдээ мэдээлэл.