Pro Credit LLC https://procredit.mn Банк бус санхүүгийн байгууллага Sun, 12 Mar 2023 00:49:12 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://procredit.mn/wp-content/uploads/2023/02/cropped-logod-2-32x32.png Pro Credit LLC https://procredit.mn 32 32 Мод тарих аян https://procredit.mn/5933-2/ Sun, 12 Mar 2023 00:38:08 +0000 https://procredit.mn/?p=5933 Өнгөрсөн онд Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газартай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хийгдэж буй анхны ажил болох ББСБ-уудын “Цэцэрлэг”-ийн шавыг тавьж, мод тарьлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан “НЭГ ТЭРБУМ МОД ТАРЬЯ” үндэсний хөдөлгөөнийг дэмжин банк бус салбарынхан 2.7 сая мод тарих амлалт өгч, “Минж үржүүлгийн газарт” 2500 мод тарьсан.

Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн ББСБ-ууд нэгдэж Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа “Минж үржүүлгийн” 1 га талбайд “ББСБ-уудын нэрэмжит цэцэрлэг” байгуулжээ. Тэнцвэрийг хадгалахын тулд ард иргэд оролцож мод тарьсан.

]]>
ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ https://procredit.mn/%d0%b3%d1%8d%d1%80-%d0%b1%d2%af%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%bb/ Fri, 10 Mar 2023 03:58:47 +0000 https://procredit.mn/?p=5889 АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ https://procredit.mn/%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bb-%d1%8f%d0%b2%d0%b4%d0%b0%d0%bb%d1%82-%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%bb/ Fri, 10 Mar 2023 03:58:07 +0000 https://procredit.mn/?p=5888 ФОТО САФАРИ АЯЛАЛ https://procredit.mn/%d1%84%d0%be%d1%82%d0%be-%d1%81%d0%b0%d1%84%d0%b0%d1%80%d0%b8-%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%bb/ Fri, 10 Mar 2023 03:57:28 +0000 https://procredit.mn/?p=5887 БОГИНО АЯЛАЛ https://procredit.mn/%d0%b1%d0%be%d0%b3%d0%b8%d0%bd%d0%be-%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%bb/ Fri, 10 Mar 2023 03:55:35 +0000 https://procredit.mn/?p=5881 “1000 цүнх” аян 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа https://procredit.mn/tsunh/ Tue, 07 Mar 2023 01:41:15 +0000 https://procredit.mn/?p=5860 МББСБХолбооноос жил бүр зохион байгуулагддаг “1000 цүнх” аянд манай байгууллага нь тогтмол оролцож Налайх болон Баянзүрх дүүргийн амжиргааны төвшин доогуур өрхүүдэд харъяалалтай бага болон дунд сургуулийн насны сурагч нарт жил бүрийн 9-р сарын 01-нд “Хичээлийн иж бүрэн хэрэглэл” бэлэглэж сурах хүсэл эрмэлзлийг нь дэмждэг уламжлалтай билээ.

]]>
“Ногоон хөгжил” зорилтын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв https://procredit.mn/%d0%bd%d0%be%d0%b3%d0%be%d0%be%d0%bd-%d1%85%d3%a9%d0%b3%d0%b6%d0%b8%d0%bb-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d1%85%d2%af%d1%80%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b4%d1%8d%d0%bc%d0%b6%d0%b8/ Tue, 07 Mar 2023 01:40:34 +0000 https://procredit.mn/?p=5858 МББСБХолбоо нь банк бус санхүүгийн салбарт зохистой санхүүжилтийн үзэл баримтлал болон зохицуулагч байгууллагаас баталсан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэх, улмаар ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй, ногоон орчин, өв соёл үнэт зүйлсээ үлдээхэд манлайлан оролцох зорилт тавин ажиллаж байна.

Уг зорилтын хүрээнд Холбоо тодорхой зарчмуудыг холбогдох стандарт зөвлөмжүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийг Гишүүн байгууллагууддаа уриалж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, ББСБ, Холбоотой хамтарсан Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Про Кредит ББСБ нь тус уриалгад нэгдэн, дээрх зорилтын хүрээнд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ чиглүүлэн ажиллахаар хамтарсан тунхагт гарын үсэг зурлаа.

]]>
Чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрүүлэхийг дэмжигч байгууллага https://procredit.mn/supporting-sports/ Tue, 07 Mar 2023 00:36:09 +0000 https://procredit.mn/?p=5841 Манай байгууллага нь үүсч хөгжсөн цагаасаа Монголын санхүүгийн салбарын хүрээнд зохион байгуулагддаг төрөл бүрийн спорт болон олон нийтийг хамарсан арга хэмжээ, тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, багагүй амжилт үзүүлсэн билээ.


Бид бүхэн байгууллага баг хамт олноороо төвлөрсөн нэг хүсэл тэмүүллийн дор дуу хойлоогоо нэгтгэж хичээл зүтгэл гаргаснаар цааш цаашдын аливаа зорилго зорилтондоо хамтдаа хүрэхэд нэг шат ойртно гэдэгт итгэдэг.

]]>
Гадаад худалдааны бараа эргэлт 15.1 тэрбум ам.долларт хүрэв https://procredit.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d1%85%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b4%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8b-%d0%b1%d0%b0%d1%80%d0%b0%d0%b0-%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d1%82-15-1-%d1%82%d1%8d%d1%80%d0%b1/ Thu, 16 Feb 2023 06:16:44 +0000 http://procredit.mn/?p=4471 Монгол Улс 2022 оны эхний 9 сард 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум, импорт 6.4 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (31.2 хувь) тэрбум, экспорт 2.4 (36.9 хувь) тэрбум, импорт 1.2 (24 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Харин энэ оны 9 дүгээр сард экспорт өмнөх сарынхаас 285.9 (22.1 хувь) сая, импорт 80.4 (9.6 хувь) сая ам.доллароор багассан байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 9 сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (88.9 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны 9 дүгээр сард 248.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 205.5 (45.2 хувь) сая ам.доллароор багаслаа. БНХАУ-тай энэ оны эхний 9 сард 9.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 64.7 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 54.2 хувийг чулуун нүүрс, 28.8 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Харин Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлсэн байна.

Экспорт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.4 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 3 тэрбум, алтны экспорт 131.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас багасав. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 57, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 85 ам.доллароор багассан аж.

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 9 дүгээр сард 4.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 358.7 мянган тонноор нэмэгдсэн бол үнийн дүн 623.3 сая ам.доллар болж, 164.0 сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Импортын хувьд энэ оны эхний 9 сарын байдлаар БНХАУ 35.1, ОХУ 29.9, Япон 8.3, БНСУ 5.1, АНУ 3.1, ХБНГУ 2.1 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.6 хувийг бүрдүүллээ. ОХУ-аас импортолсон барааны 60 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.6 хувийг цахилгаан эрчим хүч, 9.5 хувийг ачааны автомашин эзлэв.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлшний импорт 265.1 сая, автобензиний импорт 178.8 сая, суудлын автомашины импорт 160.8 сая ам.доллароор нэмэгдсэн  нь нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98.2 хувийг эзэлж байгаа бол импортын 74.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн аж.

]]>
Хамгийн их жуулчид хүлээн авдаг улс орнууд https://procredit.mn/%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b8%d1%85-%d0%b6%d1%83%d1%83%d0%bb%d1%87%d0%b8%d0%b4-%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b4%d0%b0%d0%b3-%d1%83%d0%bb%d1%81-%d0%be%d1%80/ Tue, 14 Feb 2023 03:58:35 +0000 http://procredit.mn/?p=3914 Дэлхийн аялал жуулчлалын зэрэглэлийг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүр 6 удаа хэвлэгддэг Дэлхийн Аялал Жуулчлалын Барометрийн хэвлэлийн нэг хэсэг болгон гаргадаг. Нийтлэлд НҮБ-ын бүс нутаг, дэд бүс нутгуудыг олон улсын зочид ирэгсдийн тоо, орж ирсэн аялал жуулчлалын орлого, гадаадад аялагчдын зардлаар эрэмбэлдэг.

2019 онд дэлхийн хэмжээнд 1.458 тэрбум жуулчин явсан нь 2018 онтой харьцуулахад 3.5% -иар өссөн байна. 2019 оны олон улсын аялал жуулчлалын топ 10 чиглэлд дараах улсууд оржээ.

Эрэмбэ Улс Жуулчид (2019) Жуулчид (2018) Өөрчлөлт % (2018-2019) Өөрчлөлт % (2017-2018)
1  Франц 89.4 сая Өссөн 2.9
2  Испани 83.7 сая 82.8 сая Өссөн 1.1 Өссөн 1.1
3 АНУ 79.3 сая 79.7 сая Буурсан 0.6 Өссөн 3.3
4 Хятад 65.7 сая 61.6 сая Өссөн 4.5 Өссөн 3.6
5 Итали 64.5 сая 62.1 сая Өссөн 4.8 Өссөн 5.7
6 Турк 51.2 сая 45.8 сая Өссөн 11.9 Өссөн 21.7
7 Мексик 45 сая 41.3 сая Өссөн 9.0 Өссөн 5.1
8 Тайланд 39.8 сая 38.2 сая Өссөн 4.2 Өссөн 7.3
9 Герман 39.6 сая 38.9 сая Өссөн 1.8 Өссөн 3.8
10 Их Британи 39.4 сая 38.7 сая Өссөн 3.2 Буурсан 2.2

2019 онд:

  • Африк руу 72.4 сая гаруй жуулчин ирсэн нь 2018 оныхоос 5.4% -иар өссөн байна.
  • Америк тивд 219.4 сая жуулчин ирсэн нь 1.6% -иар өссөн байна.
  • Ази, Номхон далайн орнуудад 360.1 сая гаруй жуулчин ирсэн нь 2018 оныхоос 3.6% -иар өссөн байна.
  • Европ руу 744.3 сая орчим жуулчин ирсэн нь 2017 оныхоос 3.9% -иар өссөн байна.
  • Ойрх Дорнод руу 61.4 сая жуулчин ирсэн (Турк, Иран, Израилийг эс тооцвол) 2018 онтой харьцуулахад 2.1% -иар өссөн байна.

Олон улсын аялал жуулчлалын орлого

2018 онд 1.451 тэрбум доллар болж өссөн нь 2017 оныхоос 4.4% -иар бодит өсөлттэй байна. Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага нь 2018 оны аялал жуулчлалын салбарын хамгийн их ашиг орлоготой эхний арван улсаар дараах бүс нутгуудыг мэдээлж байгаа бөгөөд АНУ хамгийн их орлого олжээ.

Хүснэгт 2. Аялал жуулчлалын орлого /дэлхийн хэмжээнд/

Эрэмбэ Бүс нутаг Аялал жуулчлалын орлого (тэрбум ам.доллар) (2018) Аялал жуулчлалын орлого (тэрбум ам.доллар) (2017) Өөрчлөлт (2017-2018) %
1 АНУ 214.5 210.7 Өссөн 1.8%
2 Испани 73.8 68.1 Өссөн 8.4%
3 Франц 67.3 60.7 Өссөн 10.9%
4 Тайланд 63 56.9 Өссөн 10.7%
5 Их Британи 51.9 49 Өссөн 5.9%
6 Итали 49.3 44.2 Өссөн 11.5%
7 Австрали 45 41.7 Өссөн 7.9%
8 Герман 43 39.8 Өссөн 8.0%
9 Япон 41.1 34.1 Өссөн 20.5%
10 Хятад 40.4 38.6 Өссөн 4.7%
]]>