+976 75003355
sales@procredit.mn


Товч танилцуулга

Про Кредит ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийгэмд тустай санхүүгийн үйлчилгээг санал болгож, бага болон дунд орлоготой ард иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй явуулахыг зорин ажиллаж байна.

Бид үйл ажиллагааны чиглэл цар хүрээгээ тэлж, 2017 онд хөдөө орон нутагт уул уурхайн туслан гүйцэтгэгч, 2018 онд дотоодын аялал жуулчлалын компанийг салбарлуулж амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч харамсалтай нь 2020 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 пандемик гарч бидний үйл ажиллагаанд саад бартаа учруулсан билээ.

Компанийн зөв бодлого, удирдлага хамт олны хүчээр энэхүү хүндрэлийг бид давж гарснаар, 2022 онд компаний харъяа гадаад худалдааны газар, нэгж хэлтэсийг амжилттай байгуулан үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

  • Эрхэм зорилго

    Үйл ажиллагааныхаа бүхий л төвшинд нийгэмд тустай, хариуцлагатай, шударга, ёс суртахуунтай үзэл бодлыг баримталж ажиллана.

  • Алсын хараа

    Мэргэжлийн, чадварлаг, чин эрмэлзэлтэй, шударга, нээлттэй багаар олон нийтэд чанартай цогц үйлчилгээг санал болгосон байгууллага байна.

Xарилцагч байгууллагууд

Хамтран ажилладаг болон харилцагч байгууллагууд.